“Аюулгүй амар тайван орчин” сургалт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

“Аюулгүй амар тайван орчин” сургалт болов

Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын дунд өчигдөр "Аюулгүй амар тайван орчин" аяны хүрээнд "Төр захиргааны байгууллагуудын ажлын үр нөлөөг дээшлүүлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт нэгдсэн зөвлөгөөн болсон байна. Тус зөвлөгөөнийг Дүүргийн прокурор, Цагдаагийн хэлтэс зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга, түүний тамгын газар, шүүх, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татвар, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд, хорооны засаг дарга нар, олон нийтийн байцаагч зэрэг 200 гаруй хүн оролцлоо.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж