
Тус хамтлагийн фенүүдэд хүлээлт үүсгээд байсан “Үүлэн үст” цомгийн нээлт маргааш 11:00 цагаас “I loft function house”-д болох гэж байна. “Тайз”, “Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Үүлэн үст” зэрэг арван дуунаас бүрдсэн цомгийн нээлтийн үеэр фенүүд нь тэдний гарын үсэгтэй цомгийг нь авч, хамтдаа зургаа авахуулах боломжтой юм байна. Мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюушийн үг, УГЗ Б.Батчулууны хөгжим, “On`n & off” продакшны бүтээл “Үүлэн үст” клипний анхны үзэгчид нь болох ажээ.
Б.ЭНХ