Яагаад гэдгийг мэдэхгүй ч хориотой

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Яагаад гэдгийг мэдэхгүй ч хориотой


Нэгэн торонд таван сармагчин байна. Торон дотор байх модонд гадил жимс харагдана. Тэр гадил жимс рүү авирах шат тавьжээ. Нэгэн сармагчин гадилыг авахаар шатаар авирч эхэлмэгц тэднийг бүгдийг нь хүйтэн усаар шүршив.


Хэсэг хугацааны дараа өөр нэг нь шат руу дөхтөл мөн л усаар шүршүүлэв. Нэг нэгээрээ шатаар өгсөх гэж оролдсоор, тэр бүрт бүгдээрээ шалба нортлоо хүйтэн усаар шийтгүүлэв. Хэдэн өдрийн турш энэ үйлдэл давтагдлаа. Гэтэл хэн нэгэн шат руу явах гэхээр л нөгөөдүүл нь айсандаа хориглодог болов.


Тэгээд нэг сармагчинг торноос гаргаад өөр шинэ сармагчин авчирч торон дахь найзуудтай нь нийлүүлэв. Шинэ зочин гадил харангуутаа шат руу гүйлээ. Айсан сармагчингууд бүгд түүн рүү дайрч болиулав. Хэд хэдэн удаа ийнхүү дайралтад өртсөнийхөө дараа тэр энэ шатаар авирч болохгүй юм байна гэж бат нот ойлгов.


Дараагийн удаа хуучин дөрвөөс дахин нэгийг шинээр солив. Үйл явдал мөн л давтагдав. Шатаар авирах гэсэн ородлогын хариуд дайралтад өртөв. Түүний өмнө шинээр ирсэн нөхөр ч өөрөө ингэж байгаагүй юм шиг бусдынхаа хамт дайрах аж. Бүр тун идэвхтэй дайрахыг нь яана. Гурав дахь, дөрөв дэх гэсээр анх торонд байсан сармагчингуудыг бүгдийг шинээр солилоо. Шинэ гишүүн ирэх бүрт өнөөх довтолгоо. Яагаад гэдгээ мэдэхгүй ч хууччуултай нийлэн шатаар авирах гэсэн шинэковыг болиулсаар. Одоо энэ торонд хүйтэн усаар шүршүүлж шийтгүүлсэн ямар ч сармагчин байхгүй. Гэхдээ хэн ч шат руу ойртож зүрхлэхгүй. Яагаад шатаар авирч болохгүйн учрыг хэн нь мэдэхгүй. Мэдэхгүй хэрнээ, авирахгүй. Яагаад? Амьдралын эргүүлэг ийм гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж