
“Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь Тэргүүн шадар сайдаар тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа 2010 онд намайг анх ажлаас халсан ч гурван шатны шүүхээр энэ үйлдэл нь хууль бус болох тухай шийдвэр гарч, 2012 оны гуравдугаар сард ажилдаа буцаан томилогдсон. Гэвч 2012 оны есдүгээр сард Шадар сайд Д.Тэрбишдагвын шийдвэрээр гадаадад томилолтоор явж байхад үед ажлаас халж, миний оронд Г.Энхтайванг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ томилгоог ч мөн хууль бус хэмээн Сүхбаатар дүүргийн 2012 оны 12 сарын 25-ны 53 тоот шийдвэрээр тогтоож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн зөвлөхөөр дамжуулан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн хариуг өгч байсан” хэмээн Стандарчлал хэмжилзүйн газрын дарга асан Г.Гантөмөр хэллээ.
Мөн тэрээр төрийн жинхэнэ албан хаагч Б.Цагаанцэцэг, Э.Тамир, П.Тунгалаг нарын Стандарчлал хэмжилзүйн газрын ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэдгийг онцлоод, “Г.Энхтайваныг томилсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл учраас түүний гаргасан бүх шийдвэр хүчингүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ мэт хууль зөрчсөн үйлдлээ эргэн харж, уучлал гуйхыг шаардаж байна” гэсэн юм.
Т.ДАРХАН