Хонгор суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Хонгор суманд ажиллав

Хонгор сумын ИТХурлыг мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангасан байна

Аймгийн ИТХурлын ажлын албаныхан дөрөвдүгээр сарын 23-ний өдөр Хонгор суманд ажиллаж, тус сумын ИТХурлыг мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангах сургалт зохион байгууллаа.

Шинээр сонгогдсон төлөөлөгчдийг чадавхижуулснаар аймаг сумдын ИТХурал нь орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлж, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд иргэд байгууллага хамт олны бүтээлч санаачлагыг өрнүүлж, ил тод нээлттэй ажиллан аймаг сумаа хөгжилд дэвшилд хошуучлан ажиллана гэж үзэж байна.

Сургалтаар ИТХурал, төлөөлөгчдийн үйл ажиллагаа, МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Багийн ИНХ-ын эрх зүйн байдал, үйл ажиллагааг идэвхижүүлэх нь сэдвээр аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахад анхаарах асуудлаар ИТХ-ын ахлах ажилтан Н.Буманцэцэг, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар тус тус хичээл заасан юм.

Хонгор сумын ИТХуралд МАН-аас 19, АН-аас 5, бие даагч нэг, Шударга ёс эвсэлээс 2 гээд нийт 27 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. 27 төлөөлөгчийн 23 нь шинээр сонгогдсон учир аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулж буй дээрхи сургалтын хэрэгцээ шаардлага их байсан гэж төлөөлөгчид мөн үеэр ярьж байв. Тус сумын хурал нь 6 хороотой үйл ажиллагаа явуулж байна. Сумын ИТХурал нь байгалийн баялаг, ой, газар ашиглалт, төсөв, хөрөнгө оруулалтын ажилд анхаарч ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж