
Сонины мэдээний дагуу нийт 282 хүн эмнэлэгт ханджээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд хэвээр байна. Өмнө нь 170 хүн дэлбэрэлтэд өрстөн гэх мэдээлэл байсан юм.
Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн тоо ийнхүү өссөн нь хөнгөн шарх, гэмтэл авсан хүмүүс эхлээд тусламж аваагүй байснаа дараа нь эмнэлэгт хандсантай холбоотой аж. Мөн Бостоны захын дүүргийн хотын террорт нэрвэгдсэн хүмүүсийг энэ тоонд оруулсан байна.
Эмч нарын яриагаар олон хүн дэлбэрэлтийн дараа дүлийрсэн гэж гомдол гаргасан байв. Тэд үүнийгээ удалгүй зүгээр болно гэж найдаад эмнэлэгт хандаагүй байсан гэнэ. Эмнэлгийн ажилтнууд шуурхай ажилласнаас үе мөч нь тасарсан 14 хүнийг аварч чадсан гэж үзэв.
Хууль хяналтынхны тогтоосноор Бостоны марафоны үеэрх дэлбэрэлтийг ах, дүү Царнаев үйлджээ. Тэдний том ах нь цагдаагийнхантай буудалцах үеэр алагдсан ба 19 настай Жохар Царнаев одоо эмнэлэгт тусгай албаныхны хяналт дор байгаа. Тэрээр цагдаагийнханд бичгээр мэдүүлгээ өгч байна. Жохар Царнаев уг дэлбэрэлтийг үйлдэх ажиллагааг ах Тамерлан хийсэн гэжээ. Тэд исламын шашныг хамгаалах үүднээс үүнийг хийсэн гэж Жохар мэдүүлжээ.