
Уг захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн, дөрөвдүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийх юм. Харин энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн амралтын өдрүүдэд иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн том оврын автобусын тоог нэмж, нэмэлтээр үйлчилгээнд оруулахаар болсон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.