Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хатуу самар

“Эгч дүү гурван
Урнаа” гэж 1990-ээд оны эхээр нэрд гарсан гурван охин байсан. Тэдний том
нь Драмын театрын урдаа байрьдаг сайхан бүсгүйчүүдийн нэг МУГЖ
У.Уранчимэг. Бага нь “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий.
Дундах нь эмч мэргэжил сонгосон бөгөөд гадаадад амьдарч, гадаад нөхөртэй
болсон.



Эгч дүү гурван Урнаагийн хамгийн том нь буюу олны анхаарлыг байнга татаж
байдаг том Урнааг “Хувьсал” пордакшны захирал Цогоогийн гэргий гэдгийг
мэдэхгүй хүн цөөн. Харин тэднийг анх яаж танилцсаныг мэдэх хүн цөөн.
Дөнгөж хөдөөнөөс орж ирээд удаагүй байсан Цогоо театрт очиж жүжиг үзэж
байгаад анх удаа ирээдүйн эхнэрээ харсан гэдэг. Тэгээд ухаангүй дурласан
залуу тайзан дээрх гэрэлтсэн сайхан бүсгүйг эхнэрээ болгох гэж эр хүний
13 мэхээ бүгдийг нь гаргаж байж арай гэж жаахан нааштай хариу сонсчээ.
Найз залуу нь болж нэг хэсэг явахдаа харахаас цаашгүй байж. Сүүлд нь
бүүр найз бүсгүйнхээ гэрт хамтдаа амьдрах болсон ч хоёр орон дээр
нойрсож, ямар ч үерхэж буй хосуудын шинжгүй бас л баахан хугацааг үдэж.
Ингэж тэвчээртэй хүлээсний эцэст харин ирээдүйн гэргийгээсээ “сайн”
үнэлгээ авч хамтын амьдралаа эхлүүлжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж