Жексоны хэргийг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Жексоны хэргийг дахин хэлэлцэнэ

Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байсан AEG компанийг буруутгаад байгаа нэрт дуучны гэр бүлийн хүсэлтээр хэргийг дахин хэлэлцэх шүүгчдийн бүрэлдэхүүн сонгогдсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг хэргийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй шүүгч сонгогдож, Жексоны үхэлд AEG буруутай эсэхийг тогтоохоор болжээ.

Жексоны гэр бүл, тэр дундаа түүний ээж Кетрин Жексоны үзэж байгаагаар хүүгийнх нь үхэлд буруутай Муррей эмчийн үйлдийн хариуцлагыг “AEG Live” компани хүлээх ёстой байтал тус компани харин ч үл тоомсорлосон байдалтай байгаа гэнэ. Иймд тэрээр тус компаниас 40 тэрбум ам.доллар нэхэмжлээд байгаа аж. Дээрх хэрэгт талуудын адил тэгш байдлыг хангах буюу аль нэг талын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахгүйн тулд Лос-Анжелосын шүүх нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэргийг дахин хэлэлцэхээр болжээ. Харин энэ үеэр нэрт дуучны ээж хүүгийнхээ үхлээр бизнес хийж байна гэсэн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж