Б.Гангаамаа K-2 ууланд авирна

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа K-2 ууланд авирна

Дэлхийн ноён оргил Эверестийг эзэлсэн Монголын анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ удаад Б.Гангаамаа гавьяат өндрийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орох K-2 оргилыг эзлэхээр сэтгэл шулуудсан байна. Пакистан улсын газар нутагт орших 8611 метр өндөр К-2 оргил өндрийн хэмжээгээр Эверестийг гүйцэхгүй ч эрсдэлтэй оргил гэдгийг уулчид андахгүй. Дэлхийн хаан оргил ч гэдэг, зарим тохиолдолд үхлийн уул ч хэмээгддэг энэ оргилыг эзэлсэн хүн дэлхийн түүхэнд 300-гаас хол давахгүй.

Б.Гангаамаагийн хувьд сүүлийн таван жилийн турш К-2 оргилыг судалсаар ирсэн бөгөөд энэ ууланд авирах хамгийн тохиромжтой хугацаа буюу зургадугаар сарын 10-наас авиралтаа эхлүүлэх ажээ. Тэрбээр олон улсын уулчидтай хамтран авирах хэдий ч хөтөчгүй бие даан авирна гэдгээрээ онцлогтой. Авиралт 70 хоног үргэлжлэх бөгөөд үүний өмнө буюу тавдугаар сарын 5-25-нд Пакистанд бэлтгэл базаах гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж