Опра Уинфригийн тухай

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Опра Уинфригийн тухай

Опра – хөрөнгө өвлөөгүй тэрбумтнуудын нэг.
2,5 тэрбум долларын хөрөнгөтэй
. Америкийн телевизийн энэ алдарт
хөтлөгчийн т
үүх “Үнсгэлжин”-гийн
үлгэрийг сануулам.

1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын
Миссипи мужийн тосгонд 17 настай Вернита Ли нэгэн охин төрvvлсэн нь ирээдvйн
шоу нэвтрvvлгийн хатан хаан Опра байжээ. Эмээ нь Библийн судрын ном Рутийн тvvх
дээр гардаг баатрын нэрээс санаа аван Опра хэмээх нэрийг тvvнд хайрлажээ.
Тухайн
үед эцэг Вернон Уинфри болоод эх Вернита Ли хоёул насанд
хvрээгvй байсан тул тэд гэрлэж чадаагvй гэдэг.

Тэгээд ч Опраг мэндлээд удаагvй байхад аав нь цэрэгт
татагджээ.  

Хатуу ширvvн зэмлэл, олны таагvй уур
амьсгал дунд охиноо өсгөхөд хэцvv байсан тул эх нь Опраг тарчиг ядуу амьдралтай
эмээ Кэтти Мэй Лид нь өгч өсг
үүлжээ. Бяцхан Опра гурван настайдаа
уншиж бичин, Библийн ишлэлvvдийг цээжээр уншдаг чадвартай болжээ. Амьдралынхаа
эхний 6 жилийг хөдөөгийн ядуу эмээтэйгээ өнгөрvvлсэн бөгөөд
үнэхээр
ядуу тул охиноо төмс хийдэг шуудайгаар хувцасладаг байжээ. Охиныг 6 настайд нь
ээж нь зэргэлдээх хот руу н
үүж, баян айлын гэрийн vйлчлэгчээр
ажилд орсон байна. Гэвч 9 настайд нь т
үүнийг хамаатных нь хvмvvс
хvчирхийлсэн гэдгийг 1986 оны ТВ-ийн шоун дээрээ Опра дурьдаж байсан.

Опра
төрсөн өдрөөрөө 800 мянган ам.долларын vнэтэй байшин авчээ
.
1986 онд Опра 32 насандаа тэрбумтан болж тухайн жилийнхээ төрсөн өдрөөр 800 мянган ам.долларын үнэтэй байшинг, Индиана мужид 60 акр
газартай нь худалдан авсан юм.

Есөн
настайдаа Опра хvчирхийлэлд өртөж, 14 настайдаа хvvгээ төрvvлсэн
ч
удалгvй нас барсан байна. Хамаатнууд нь Опраг Теннеси муж улс руу, аав руу нь
явуулсан байна. Тэнд дунд сургуульд сурч, радиод анхны ажилдаа оржээ.

19 настайдаа орон нутгийн мэдээ
уншдаг болж, радиогийн ток-шоуг хөтлөх болсон нь т
үүний
авьяасыг нээсэн байна. Опра Чикагогийн хэн ч тоодоггvй ток-шоуны чансааг өсгөснөөр нутагтаа алдартай болж, продюсерийн компаниа байгуулжээ. 32 настайдаа
Опра саятан болж, ток-шоу нь АНУ даяар алдартай болсон байна. 41 настайд нь
хөрөнгө нь 340 сая доллар давж, Форб
эс сэтгvvлээс гаргадаг Америкийн
хамгийн баян х
үмүүсийн жагсаалтад орсон анхны Африк
гаралтай
Америк эмэгтэй болжээ.

 


Опра-гийн
гарын үсэг

 

Тэрээр мөн Нью Жэрси, Чикаго, Жиоржиа,
Клародо, Нью-Мексико зэрэг хотууд Миами, Антик
үгийн
арал дээр хувийн орон сууц, эдлэн газартай юм байна. Опра одоогоор “The
Promised Land” нэртэй 170.000 метр талбай бvхий эзэмшил газартаа амьдардаг
бөгөөд Тvvний мөрөөдлийн гэмээр энэ эдлэн нь Калифорнид байрладаг байна. Энэ
эдлэн нь уулс, далайгаар хvрээлэгдсэн vнэхээр сайхан байгальтай ажээ. Хамтран
амьдрагч Стедмэн Грахамтайгаа сvvлийн 20 жил хамтдаа байгаа бөгөөд Софи болон
Соломон нэртэй 2 спанел
үүлдрийн нохойгоо эрхлүүлэх
дуртай гэнэ. Эдгээр ноход нь тэдний хувьд бараг х
үүхдүүд
шиг нь л байдаг аж.

 

Опра “Эмэгтэй
х
үн үргэлж өөртөө анхаарч байх хэрэгтэй
гэдэг бөгөөд царай муутай эмэгтэй хvн гэж байдаггvй

хэмээн хэлдэг. Тиймдээ ч бидэнд өөрчлөлт хэрэгтэй хэмээн сайхан хувцас сайн
машинд
үнэ хайрладаггүй гэнэ. Тэрээр алдартай брэндvvдийн
хувцасыг цаг алдалгvй авдаг бөгөөд хаана ч байсан зөвхөн өөрийнхөөрөө байж
чаддаг гэдгээ батлан “CFDA – Awards”-ын ёслол дээр хөл н
үцгэн сандаалаа барин алхалж байсан аж.

Түүнийг ногоон, улаан цагаан өнгийн
хувцас өмсөх дуртай гэж т
үүний стилист Кэлли Херлимэн хэлжээ.

My philosophy is that
not only are you responsible for your life, but doing the best at this moment
puts you in the best place for the next moment.

Oprah Winfrey 

Мөн тэрээр хамгийн сүүлд
машиныхаа тоог нэгээр нэмсэн ба C6W маркын цоо шинэ уралдааны машинтай болжээ.
Энэ машин нь зургаан дугуйтай бөгөөд машинд байдаг бvх л эрсдлийг тооцож
vзснээр барахгvй vйлдвэрлэгчид олон жилийн уйгагvй хөдөлмөр шингэсэн энэ загварынхаа
анхны бvтээлийг Опра
д бэлэглэжээ.

Опрагийн
машин. 6 дугуйтай Covini C6W


Гэрлээгvй 55 нас х
үрсэн тvvнийг ижил хүйстэн гэж
харддаг
.

Тэрбээр хvнтэй сууж хүүхэд ч гаргаагvй. Стедман Грэхам гэх залуутай олон жил үерхсэн юм. Опра “Тэр сайхан сэтгэлтэй, халамжтай,
гайхамшигтай хvн. Тийм байлаа гээд заавал хурим хийж хамт амьдрах албагvй гэж
би боддог” гэжээ.

 

Хэзээ ч гэрлээгvй тvvнийг ижил
хvйстэн гэж хардах тохиолдол ч олонтаа байсан юм. Багын найз Гель Кингтэйгээ
хайр сэтгэлийн холбоотой гэсэн цуу яриа цөөнгvй гардаг байсан ч Опра “Миний
тухай ингэж ярих болсныг сайн ойлгож байна. Насыг ганцаараа өнгөрvvлж буй
хэнийг ч ингэж хардах байх. Гэхдээ би тийм хvн биш ээ” гэж “O” сэтгvvлийнхээ
дугаарт ухаалагаар хариулт өгчээ. Т
үүнийг хvvхэдгvй гэж олон хүмүүс
хэлдэг ч тэрээр
“Би яагаад хvvхэдгvй гэж. Надад их олон хvvхэд байгаа тэдэнд би их хайртай хэмээн Африкийн хэцүү
амьдралтай хvvхдvvдийг хэлдэг байна.


Before you agree to do
anything that might add even the smallest amount of stress to your life, ask
yourself: What is my truest intention? Give yourself time to let a yes resound
within you. When it"s right, I guarantee that your entire body will feel it.

Oprah Winfrey

Опра амиа хорлохыг завдаж байжээ..

Амьдралын бэрх нугачаанд бvдчих
тусмаа хатууждаг байсан Опраг ойр дотнынхон нь шийдэмгий, ухаалаг гэдэг ч тэр
амиа ег
үүтгэхийг завдаж байжээ.

Хэд хэдэн удаа гэрлэх санал авч
байсан ч эцсийн шийдвэрийг гаргаж ердөө чаддагг
үй
байсан бөгөөд сvйт залуу
Үильям Бубба Тейлорт гэрлэхээс
татгалзсаныхаа дараа сэтгэл санааны хvнд дарамтанд орж
,
1981 онд
буюу 27
настайдаа
амиа хорлохыг хvртэл завдаж байжээ.

 

Багын хар толбууд нь түүнийг
vргэлж дагадагтай холбоотой ч юм уу
, тэрээр “Ямартаа
ч ойрын хугацаанд хvнтэй гэрлэх
гэж яарахгvй
байна. Эхнэр хvн, ээж хvн байна гэдэг нь асар их цаг завыг өөртөө зарцуулдаг
харин одоо би завгvй байна, хийх ч зvйл их байна” хэмээн ярилцлага өгчээ.

 

Түүний сайт: Live your Best Life – http://www.oprah.com/

http://enkhtor.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж