Хот тохижилтын төслийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Хот тохижилтын төслийг танилцуулна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас өнөөдөр “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Өнөөдөр болж буй уулзалтаар хотын 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгон хувийн хэвшлийнхэнд санал болгох юм. Уулзалтын үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд, элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр, ур чадвараа бодитоор оруулж харилцан үр ашигтай ажиллах нөхцөл нь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна. Хөгжлийн төлөө түншлэл бий болгон ажиллах хувийн хэвшлийн идэвхи санаачлагыг хотын удирдлагууд дэмжин анх удаа “Хөгжлийн Төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж