
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажилтай зарим байгууллагад танилцсан дүнгийн талаар мэдээлэл сонсоно.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ. Дараа нь Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ