
-“Ука & Киви” тоглолтын товоо хэзээ зарлах вэ?
-“Киви” хамтлаг тоглолтоо ирэх зургадугаар сард хийхээр товлоод байсан ч энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай болохоор хугацаагаа хойшлуулдаг юм билүү гэж бодоод байгаа. Гэхдээ энэ тоглолт цомхон хүрээнд болно.
-Та дуучин Б.Мишээлийн продюсероор ажиллаж байгаа. Түүний шинэ цомгийн ажил ямар шатандаа явна?
-Б.Мишээлийн хоёр дахь цомог удахгүй бэлэн болох гэж байгаа. “Pro sound” студийн Рагу түүний цомгийн микс мастеринг дээр ажиллаж байна. Цомгийн ажил дууссаны дараа түүний тоглолтын талаар ярилцаж эхэлнэ.
Г.ДАША