Бөө нар цол чимэгтэй болох гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Бөө нар цол чимэгтэй болох гэнэ

Монголын бөө мөргөлийн төлөөллүүд Бөөгийн нэгдсэн эвлэл байгуулж,
анхдугаар дээд хуралдаанаа хийснээс хойш эдүгээ нэг жил өнгөрчээ. Харин
өнөөдөр нэг жилийн ойгоо тэмдэглэж буй Бөөгийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл
хийлээ. Бөөгийн нэгдсэн холбооныхон ойгоо тохиолдуулан бөө, удганд
таван төрлийн цол чимэг олгохоор болсон аж.
 
Гэхдээ энэхүү цол
тэмдгийг олгох хүнийг дээд тэнгэрээс заах боломжгүй тул багшлах
чадвартай хүнд олгох юм байна. Мөн энэ үеэр өнгөрсөн оны арванхоёрдугаар
сард хуралдан удган зайрангуудын саналыг авч баталсан бөө болох
шалтгаан, улаачийн ёс зүй, хувцас хэрэглэлийн ёс зүй зэрэг зүйлсийг
танилцуулсан юм.

Дашрамд дурьдахад, Бөөгийн нэгдсэн холбооныхон
анхдугаар дээд хуралдаанаараа тэргүүлэгчдээ сонгосон бөгөөд Бөө судлалын
тэргүүн Д.Базарч, Төрийн зайран Д.Бямбадорж, бөөгийн “Голомт” төвийн
тэргүүн н.Сүхбат, Бөөгийн нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч, цагдаагийн
хурандаа н.Жаргалсайхан, Бөөгийн судлалын академийн тэргүүн н.Одгэрэл
нар сонгогдсон аж.

Н.СУВД
Эх сурвалж: www.MMINFO.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж