Хакерууд танилцуулаагүй байсан тоглоомыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Хакерууд танилцуулаагүй байсан тоглоомыг хулгайлжээ

Ubisoft бол видео тоглоом бүтээгч бас худалдаалагч томоохон компаниудын нэг билээ. Тус компанийн сайтад хакерууд нэвтэрч, шинээр бүтээгээд худалдаанд хараахан гаргаагүй байсан “Far Cry 3: Blood Dragon” тоглоомыг хуулбарлаж авсан нь тогтоогджээ. Мөн тэд өөр нэлээд хэдэн тоглоомыг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хуулж авсан ба сайтын үйл ажиллагааг тасалдуулсан байна.

Ubisoft компани “Бид сайтынхаа хэвийн байдлыг сэргээхээр шаргуу ажиллаж байна. Хакерууд тоглоом хулгайлсан ч ямар нэгэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл хулгайд алдагдаагүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Хакерууд хулгайлж авсан шинэ тоглоом болох Far Cry 3: Blood Dragon тоглоомыг файл шейрлэдэг сайтууд дээр тавьсан байжээ. Компанийн зүгээс дээрх байрлуулсан файлуудыг устгах арга хэмжээ авч байгаа ч хэдий олон хүн уг тоглоомыг татаж аваад байгааг мэдэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс уг тоглоомоос олохоор тооцоолоод байсан ашиг нь багагүй хэмжээгээр буурах бололтой.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж