-Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч М.Идэрбат өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөөгийн 8, 9-р багуудад ажиллаа. Баруун-Урт сумын малчдын хувьд газар нутаг, ундны усны асуудал хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байна.
-Хөдөлмөрийн яамнаас харъяа хэлтсүүддээ үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж байна. Үүнд хамгийн гол нь мэргэжилтнүүдийн чадварийг дээшлүүлэхэд чухалчиллаа.
-Малчид малаас гарч буй сүүгээ сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нийлүүлж амьдралдаа дэм болохыг хүсч байна. Өнөөдрийн ханшаар нэг литр сүү-1500 төгрөг байгаа бол үүнээс 50 хувиар бага үнээр сүүгээ нийлүүлэхэд бэлэн байгаа юм.
-Малчдыг хоршоолж нэгдэхийг төрөөс уриалж байна. Хоршооны гишүүн малчин хоршоондоо малынхаа гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг нийлүүлвэл ноосны нэг кг тутамд-2000 төгрөг бодын арьсанд -15000 төгрөг, богийн арьсанд- 3000 төгрөгийн урамшууллыг төрөөс олгоно.
-Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хөдөлмөр аюулгүй байдлын талаар сургалт зохион байгууллаа. Аюулгүй орчин хөдөлмөр хамгааллын асуудал уул уурхайн компаниуд дээр нэн тэргүүнд тавигдах ёстой ч хүн ажиллаж амьдарч байгаа газар бүр эрсдэл байдаг үздэг байна.
– 1-р бүрэн дунд сургуулийн 6 настнууд Эрдмийн баяраа хийлээ. 5 бүлгийн 170 сурагчид 35 үсгээ ээлж дараалан уншиж сурснаа эцэг эхчүүд багш нартаа тайлагналаа.
-Зүүн бүсийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээн 4-р сарын 9-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнээс Чулуунжав багштай Сүхбаатар аймгийн тамирчид 27,30,34,42 кг-ийн жинд 38 тамирчин хүчээ сорьж 22 алтан медалийг нутагтаа авчирлаа. Тус тэмцээний шилдэг тамирчнаар Бямбацогтын Оргилмаа шалгарсан бол Дарьганга сумын сургуулийн багш н.Энхтөр спортын дэд мастер цол хүртлээ.
4-р сарын 30 Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр. Хүүхдүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх нь ихсэж байна. Ялангуяа бага насны охид бэлгийн дарамтанд ихээр орж байна. Хамгийн айдас төрүүлэм нь бага насны хүүхдийг хүчирхийлэгч этгээд нь түүний ойр дотны хүн байгаа явдал юм.
-2013 оны дулааны улиралын 5-8-р сарын цаг агаарын төлөв гарлаа. 5-6-р сард Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахуй хур бороо орохоор төлөвтэй байгаа бол 7-9-р сард олон жилийн дунджийн орчим 8-р сард уур амьсгалын дунджаас бага орох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээллээ.