2013 онд 300 компани шинээр IPO гаргана

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

2013 онд 300 компани шинээр IPO гаргана

“Эрнст энд Янг”  компани нь 
дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг билээ.
2013 оны эхний улирлын байдлаар дэлхийн хөрөнгийн зах дээр нийт 118 IPO гаргаж,
18,2 тэрбум хөрөнгө босгожээ. Хөрөнгийн хэмжээг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад
ердөө нэг хувиар өссөн бол 2012 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад хоёр
дахин багассан байна. Нийт IPO-гийн тав нь тус бүр 1 тэрбум ам.долларын хөрөнгө
босгож чаджээ.

Биржүүдийн хувьд үзүүлэлтээрээ АНУ
тэргүүлсэн бөгөөд энэ нь тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч
байгаатай холбоотой  хэмээн шинжээчид
үзэж байна. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын худалдааны Dow Jones
индекс 2007 оноос хойшхи дээд үзүүлэлтдээ хүрсэн юм. Хэдийгээр 2013 он бага
үзүүлэлтээс эхэлж байгаа ч байдал харьцангүй сайжирна хэмээсэн өөдрөг
таамаглалыг шинжээчид дэвшүүлээд буй.

“Эрнст энд Янг” компанийн мэдээллээр
2013 онд дэлхийн хөрөнгийн зах дээр 300 компани шинээр IPO гаргахаар төлөвлөж
байна. Европын холбооны улс төр болоод эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас
2012 онд хөрөнгийн зах төдийлөн таатай байсангүй. Өнгөрсөн онд дэлхийн биржүүд
дээр нийт 112 тэрбум
ам.долларын хөрөнгө босгосон байна. 

Э.Од  

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж