Натали Портман, Крис Хемсворт нар дахин хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Натали Портман, Крис Хемсворт нар дахин хамтарна

Үзэгчдийн сайн мэдэх  хэд хэдэн бүтээлүүд дээр хамтран ажиллаж байсан уран бүтээлийн хамтрагчид  жүжигчин Натали Портман, Крис Хемсворт нар дахин шинэ киноны ажилд ороод байгаа гэнэ. Тэд энэ удаад найруулагч Алан Тейлорын адал явдалт “Thor: The Dark World” нэртэй баатарлаг эрийн тухай өгүүлэх бүтээлд гол дүрд нь тоглож байгаа аж.

Түүнчлэн тус кинонд Холливудын нэрт жүжигчин Энтони Хопкинс болон Том Хидллстон, Идрис Эльба нарын нэртэй жүжигчдээс гадна кино продьюссор Кевин Файги ажиллаж байгаа юм байна. “Marvel Studio”-аас эрхлэн гаргаж байгаа уг бүтээл ирэх арваннэгдүгээр сарын 8-наас үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж