“Ажлын хөтөч” хөдөлмөрийн аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

“Ажлын хөтөч” хөдөлмөрийн аян эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ажилтай Орлоготой Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил, ур чадварт тохирох ажилд санал болгох, сул чөлөөтэй ажлын байранд зуучлах зорилгоор Хөдөлмөрийн төв биржээс "Job Cafe" буюу “Ажлын хөтөч” хөдөлмөрийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аян ирэх тавдугаар сарын 9-нийг хүртэл Хөдөлмөрийн төв биржийн “Ажлын хөтөч” танхимд болох бөгөөд уул уурхай, зам барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл холбоо, боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ажил олгогчид хүрэлцэн ирж ажил хайгч иргэдийг ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж авах юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж