Шинэ аюултай өвчин хүн төрөлхтний айдас

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Шинэ аюултай өвчин хүн төрөлхтний айдас

Сүүлийн хэдэн арван жилийн дотор хүн төрөлхтөн олон тооны аюултай өвчинтэй тулгарах боллоо. Амьтнаас хүнд халдварладаг, үхэлд хүргэх аюултай вирусууд богино хугацаанд антибиотикт тэсвэртэй болон хувирах болжээ. 

Шинэ халдварт өвчний дараагийн тархалт нь халуун орны ядуу буурай улсуудыг хамрах гэнэ. Хүн амын эрчимтэй өсөлт нь байгаль орчноосоо элдэв өвчин авахад нөлөөлж буйгаас гадна улс орон нь ядуу учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй шахам гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Сүүлийн хагас зууны дотор шинэ өвчний өвчлөл дөрөв дахин нэмэгдсэнийг Британийн “Nature” сэтгүүлийн өгүүлэлд тэмдэглэжээ.

Амьтнаас хүнд халддаг зоонозууд гэгдэх  өвчнүүд бүх өвчлөлийн 70 хувийг эзлэх болсон байна. Зоонозууд зэрлэг ан амьтад болон сүүн тэжээлтнүүдээс хүнд халдварлаж байна.

Шинэ зоонозад ДОХ багтаж буй. Энэ халдварт өвчний вирус шимпанзе бичнээс анчинд дамжсан гэж  эрдэмтэд үздэг. Мөн уушги устах шинэ өвчний эх үүсвэр нь Хятадын сарьсан багваахайнаас, Эбола вирус, шувууны томуу зэрэг нь бас л амьтдаас хүнд халдсан юм.

Шинэ зоонозуудын гол эх булаг нь Зүүн Азийн бүс, Энэтхэгийн хойг, Нигер мөрний цутгалан, Африкийн их нууруудын бүс болнох магадлалтай гэж эрдэмтэд дүгнээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж