
Өнөөдөр Монголын тамирчдаас 66 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 84
кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар тивийн аваргын дэвжээнд
зодоглож байгаагаас 74 кг-д Б.Анхбаяр Японы бөхөд, 84 кг-д О.Үйтүмэн Ираны бөхөд ялагдсанаар тэмцээнээ орхиолоо. 66 кг-д барилдсан Г.Мандахнаран Япон, Иран, БНСУ-ын бөхчүүдийг ялснаар Азийн аваргын төлөө эзэн орны бөхтэй шалгаран үлдээд байна.
Харин 96 кг-д жинд Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөхийг ялснаар тивийн аваргын хошой хүрэл медальтай боллоо. Тэрбээр өнгөрсөн жил БНСУ-ын Гуми хотод болсон Азийн аваргаас тивийн анхны медалиа хүртэж байжээ.
Өнгөрөгч бямба гаригт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын
жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль хүртсэн бол өчигдөр
эмэгтэйчүүдийн 67 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д
Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох
120 кг-д Ж.Чулуунбат нар мөнгөн медаль, 63 кг-д Ш.Түмэнцэцэг хүрэл
медаль хүртсэн юм.
Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ОУХМ Ч.Ганзориг 2006 онд, Гавьяат
тамирчин Ц.Энхжаргал 2007 онд тивийн аваргад түрүүлж байжээ.


