
0285 дугаар ангийн Цагааннуурын хилийн боомтоор Монгол Улсаас ОХУ-д
зорчих гэж байсан 13-57 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 300 кг
өрөмдлөгийн дээж чулууг илрүүлсэн байна. Дээж чулууг хилийн мэргэжлийн
хяналтын албаны ургамал хорио цээрийн улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Мөн хилчин шалгагчид З5-45 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн
хэрэгслээс 68 литр, 42-06 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн
хэрэгслээс 46 литр согтууруулах ундаа, 30 литр конъяк тус тус илрүүлэн
гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Д.ЦЭЦ