Shania Twain: Би ангалаас гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Shania Twain: Би ангалаас гарч ирлээ

Кантри дуучин од Shania Twain пүрэв гаригт “Oprah”-гийн шоунд оролцож, амьдралынхаа тухай илэн далангуй ярилцсан байна. Тэрбээр “Би яг бүх зүйлээ шинээр эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Яагаад гэвэл магадгүй яг над шиг хамгийн хайртай, дотны хүмүүстээ хууртаж, сэтгэл санааны гүн хямралд орсон хэн нэгэнд эргээд эрч хүчтэй амьдарч, хуучин хэвэндээ ороход нь энэ тус болж магадгүй шүү дээ.
Тэр үед би гүн, гүнзгий хар нүхэнд унасан юм шиг л санагдаж байсан. Би юу ч хийхийг хүсэхгүй, зүгээр л энэ бүхэн хурдхан өнгөрөөд, бүх зүйл хэвэндээ ороосой л гэж хүсэж байлаа. Ийм байдлаар ямар нэг үр дүнд хүрэхгүй юм байна гэдгээ би ойлгосон. Тэндээс гарах замаа олох л хамгийн чухал байлаа. Тэгээд л би өөрийгөө хуучин амьдралдаа эргэж оруулахын тулд тэмцэж эхэлсэн. Хүн хэзээ ч бууж өгч болохгүй. Чи өөрөө, өөрийгөө ялахгүй бол уйтгар гуниг чамайг үүрд эзэгнэн ноёрхох болно. Тиймээс өөрийгөө ялан дийлэх л хамгийн чухал. Нэг удаа надаас нэг хүн “Чи онгоцноос үсэрмээр байна уу?” гэж асуусан тэр үед дахиад алдах юм юу ч үлдээгүй юм шиг санагдаж, “Яагаад болохгүй гэж” би тэр хүнд хариулсан” хэмээн ярьсан байна.
 Shania Twain-ы нөхөр продюссер Robert "Mutt" Lange түүний хамгийн сайн найз болох Marie-Anne Thiebaud-тай амрагийн холбоотой болсноор тэд 14 жилийн хамтын амьдралаа 2008 оны тавдугаар сард төгсгөл болгосон юм.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж