Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Суарес уучлал гуйлаа

Уругвайн шигшээ болон Английн “Ливерпүүл” багийн довтлогч Луйс Суарес “Челси”-гийн Бранислав Иванович болон хөлбөмбөг сонирхогчдоос уучлал гуйлаа.

Өчигдөр болсон Английн “Премьер лиг”-ийн 34 дүгээр тойргийн тоглолтод “Ливерпүүл” багийн довтлогч Луйс Суарес “Челси”-гийн хамгаалагч Бранислав Ивановичийн гараас хазсан нь камерийн дуранд буусан юм. Английн хоёр том багийн тоглолт эхнээсээ ширүүн уур амьсгал дор явагдсан. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад 2:1-ийн харьцаатай “Ливерпүүл” хожигдож байхад Суарес Бранислав Ивановичийн гараас хазсан юм. Суаресийн энэ үйлдэлд талбайн шүүгч шар ямар нэгэн шийтгэл өгөөгүй. Гэсэн ч удаашруулсан бичлэгээс харахад Суарес санаатайгаар Ивановичийн гарыг хазаж байгаа нь харагдсан. Түүний энэхүү үйлдэлд ямар шийтгэл ногдуулахыг Английн хөлбөмбөгийн сахилга батын комисс шийднэ. Луйс Суарес өмнө нь “Аякс” тоглож байхдаа мөн эсрэг багийн тоглогчоо хазаж байсан юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж