
БОНХЯ-тай хамтран болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
хамгаалалтын захиргаадын болон “Ирвэс” баг, Дорнод аймгийн 14 сумын
байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах,
хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг саяхан Дорнод
аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсан байна. Сургалтанд Дорнод
аймгийн 14 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улсын тусгай
хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын болон байгалийн нөөцийн
хууль бус ашиглалттай тэмцэх “Ирвэс-5” баг, нийт 45 улсын байцаагчид
хамрагджээ. Тусгай хамгаалалттай газар нутагт хяналтын хуудсаар хяналт
шалгалт шалгалт хийх аргачлал зөвлөмжийг өгч, эрсдэлд суурилсан хяналт
шалгалтын талаар тодорхой ойлголттой болсон байна.
Байгаль орчны
хяналтын улсын байцаагчдын ёс зүй, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий
шаардлага, стандарт”-ын талаарх мэдлэг чадвар дээшлүүлжээ. Ингэснээр
тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хяналт шалгалт сайжирч,
хяналтын байцаагч нар ч үүргийн дагуу ажилладаг болоход ихээхэн дэм
болно гэж МХЕГ-ынхан үзэж байна.
Д.ЦЭЦЭН