хамт олон Монгол улсын төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх,
үндэсний урлагаа сурталчлах зорилгоор “ҮДБЭЧ-ын өдрүүд” аялан тоглолтоо
эхлүүллээ.
Тоглолт дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын
05-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад үргэлжилнэ.
Энэхүү
“ҮДБЭЧ-ын өдрүүд” уран бүтээлийн аялан тоглолтонд 85 уран бүтээлч
хамрагдсанаас Үндэсний хөгжмийн их найрлын 30 хөгжимчид, 30 бүжигчид,
долоон дуучид багтжээ. Тухайлбал, МУАЖ дуучин Д.Самбуу, МУАЖ, морин
хуурч Ч.Батсайхан, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ
дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ удирдаач А.Цэдэн-Иш
зэрэг Ардын болон гавъяат цолтонууд багтжээ.
“ҮДБЭЧ-ын өдрүүд”
тоглолтод “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг, Шилдгийн шилдэг уран
бүтээлийн дээжис тоглолтуудаа 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаагаас
гадна уран бүтээлчид үзэгчдийн дунд уулзалт ярилцлага хийх, орон нутгийн
мэргэжлийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг
өргөжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, харилцан туршлага,
мэдээлэл солилцох зэрэг олон талт ажлуудыг хийх аж.
МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ шилдэг уран бүтээлийн дээжис концерт
- Багануур дүүрэгт дөрөвдүгээр сарын 20, 21-нд,
- Хэнтий аймгийн Өндөрхаан хотод дөрөвдүгээр сарын 22, 23, 24-нд
- Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод дөрөвдүгээр сарын 29, 30, 01, 02-нд
- Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд тавдугаар сарын 03-04-нд тоглохоор төлөвлөгөөнд тусгагджээ.