
аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хэрлэн сумын гуравдугаар багийн
нутагт цагдаагийн постын орчимд үхсэн шувуу байна гэсэн мэдээлэл
амралтын өдөр ирсэн байна. Мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын газар
мал эмнэлгийн алба, онцгой байдлын хэлтэстэй хамтран шуурхай арга хэмжээ
авчээ. Мал эмнэлгийн албанаас Халдвартын их эмч, бактериологич эмчийн
бүрэлдэхүүнтэй баг халдвар хамгааллыг сайтар хангаж, газар дээр нь очиж
үзлэг хийн үхсэн шувуунаас дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо
хийсэн байна. Тестийн дүнгээр шувууны үхсэн шалтгаан томуу өвчин биш
болох нь тогтоогджээ. Үхсэн шувууны сэг зэмийг нүхэнд хийж шатаан булж,
орчмын газрыг халдваргүйжүүлэн, 3-5 км-ийн радиус бүхий орчинд эрэл
хийхэд өөр үхсэн шувуу байгаагүй гэнэ.
Д.ЦЭЭНЭ
