Питер Динклейдж папараццид

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Питер Динклейдж папараццид

HBO телевизийн цуврал, “Game Of Thrones”-ийн од Америкийн театр, киноны нэрт жүжигчин Питер Динклейдж үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн олон бүтээлээрээ кино сонирхогчдын танил болсон нэгэн. Тэгвэл тэрээр амьдрал дээр ч мөн халамжит нөхөр, сайн аавын үүргийг гүйцэтгэж гэр бүлдээ үргэлж цаг заваа зарцуулахыг илүүд үздэг гэнэ.

Энэ онд гурван ч шинэ кинонд тоглохоор төлөвлөөд байгаа тэрээр Нью-Йоркод эхнэр Эрика болон охин Зейлиг нарынхаа хамт амьдардаг гэнэ. Хэвлэлийнхний хараанд тэр бүр өртөөд байдаггүй Питер саяхан бяцхан охиноо салхилуулж яваад папараццид өртжээ. Герман гаралтай ч Нью-Йоркод өссөн тэрээр эхнэртэйгээ долоон жилийн өмнө хуримлаж хосууд 2011 онд анхны охиноо төрүүлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж