General Electric-н орлого 16 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

General Electric-н орлого 16 хувиар нэмэгджээ

“General Electric”-н эхний гурван сарын орлого 16 хувиар өссөн болохыг компанийн маркетингийн албаныхан мэдээлжээ. Ийнхүү өсөх болсон шалтгааныг NBC Universal-ын хувьцааг Comcast-д 18,1 тэрбум ам.доллараар худалдсантай холбон тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тус компани 3,53 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийнхээс 3,3 тэрбумаар өссөн үзүүлэлт аж. “Бид эхний гурван сард 16 хувиар өсгөж чадсан нь компанийн түүхэнд хамгийн их ашиг олсон тохиолдол болж байна. Хэрвээ бид зөв бодлого хэрэгжүүлж чадвал энэ онд гэхэд 24 хувиар ч өсгөх боломж ажиглагдаж байгаа” гэж “General Electric” компанийн гүйцэтгэх захирал Жефф Иммелт ярьжээ. 2013 оны эхний гурван сард багтааж тус компани Австралийн байгалийн хийн Күийснлэнд Кюртис компанитай 620 сая долларын гэрээ байгуулж чадсан байна. Мөн үүнээс гадна Арабын нэгдсэн Эмират улсын хөнгөн цагааны үйлдвэр, ОХУ-ын LNG төсөлтэй ашигтай гэрээ байгуулсан аж.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж