“Утгын чимэг-2013”-ын шилдгүүд тодорно

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

“Утгын чимэг-2013”-ын шилдгүүд тодорно

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил  23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Харин энэ жил 80 орчим бүтээл ирснээс дараагийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Эрдэнэ-Хуучин ном, Ц.Буянзаяа-Жаргаж буй нарны туурь, Ц.Доржготов-Цасны бэлэг, Б.Золбаяр-Цэнхэрийн голын ус, А.Мягмаржав-Цаг цагийн дурлал, С.Пүрэв-Бүсгүй ухаан, Ж.Сарантуяа–Бүүвэй, Ц.Түмэнбаяр-Монгол  гутал, Б.Цогнэмэх-Мазаалай, Б.Цоожчулуунцэцэг-Нар жаргасан хойно гэсэн 15 уран бүтээлчийн өгүүллэгүүд шалгаран үлджээ. “Утгын чимэг-2013”-ын шилдгүүд энэ сарын 25-ны 18:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа тодрох ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж