Нүүрсний экспорт өнөөдрөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт өнөөдрөөс эхэллээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК  нэгдүгээр сарын 11-нд БНХАУ руу нүүрс экспортлохоо зогсоосон бол өнөөдрөөс нүүрсээ гаргаж эхэллээ. Экспортыг зогсоосон нь Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрсний үнийг тохиролцож чадахгүй байснаас шалтгаалсан юм.

Ийнхүү нүүрс гаргах болсон талаар “Эрдэнэс-Таван толгой” ХК -иас “манай компаниас зардал бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд алдагдал багатайгаар нүүрсээ экспортлох боломжтой боллоо” гэсэн тайлбарыг өглөө. Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг хэдий хэмжээний үнээр гаргах тухай тодорхой шийдвэр гараагүй буюу экспортын гэрээний нөхцлийг өөрчлөх асуудлаар талууд хэлэлцээ хийж буй ажээ.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2011 оны наймдугаар сараас нүүрс экспортолж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 2.7 сая тонн нүүрс гаргажээ. Цаашдаа Засгийн газраас гаалийн асуудлыг шийдэж өгвөл нүүрсний экспортын зардлыг буурахад нөлөөлнө гэж албаныхан үзэж байна. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж