
Энэ улирлын байдлаар нийт хээлтэгч малын 14.5 хувь нь буюу 2 сая 747,7 мянган хээлтэгч мал төллөсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.6 хувиар доогуур байгаа таагүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Одоогийн байдлаар 2 сая 130,8 мянган төл буюу гарсан төлийн 77.4 хувь нь бойжиж байна. Өөрөөр хэлбэл нийт төлийн 22,6 хувь нь хорогдоод байна. Цаашид ч төлийн хорогдол өгсч болзошгүй байгаа талаар орон нутгаас мэдээлж байна.
Л.ХАЛИУ