Урлагийн уурхай үүцээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Урлагийн уурхай үүцээ дэлгэнэ

Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутан, сурагчид жил бүрийн хавар үзэгчид, урлаг судлаач, мэргэжлийн байгууллагуудад тайлангаа тавьдаг уламжлалтай билээ. Тэд 76 дахь удаагийн тайлан тоглолтоо ирэх тавдугаар сарын 1-нд ДБЭТ-т хийхээр болжээ. Энэ удаагийн тайлан тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, дуурийн дуучин Х.Уртнасан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Ч.Чинбат тэргүүтэй багшаар ахлуулсан 150 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна. Хэнри Пёрселийн “Дидона ба Эней” дуурь, Ф.Шопены “Шопениана” балет гээд мэргэжлийн урлагийн байгууллагын чансааг илэрхийлэхүйц бүтээлүүдийг оюутан сурагчид ур чадвараараа тайзнаа амилуулах нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж