
Африкийн Нигер улсад нөхрийнхөө хүчирхийлэлд байсан гэх Монгол Улсын иргэн С.Энхмаа, хоёр хүүхдийн хамт өнгөрөгч амралтын өдөр эх орондоо иржээ. Түүнийг гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яамны холбогдох албаны хүмүүс тоссон байна. Тэрээр “Хүнд хэцүү үед тусалсан бүх хүмүүст баярлалаа” гэжээ. Түүний том охин 2005 онд Монгол Улсад, бага охин нь 2009 онд Нигерт төржээ. Нигерт төрсөн бага охиных нь төрсний гэрчилгээ, бусад бичиг баримтын асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа шаардсан учир Нигерийн сүмд хэсэг хугацаанд амьдарсан талаар албаныхан мэдээллээ.
С.ОТГОН