
Квентин Тарантиногийн «Биллийг устга» киноны 42 настай од өөрөө ч дэгжин харагдаж, хоёр дахь нөхөр жүжигчин Итон Хоукаас төрүүлсэн охинтойгоо зургаа татуулж байлаа. Залуу цайвар үстэй охин эхийнхээ дуурайсан үзэсгэлэнтэй ажээ. Ганц ялгаа нь тэдний өндөр нам нь л байлаа. Гэхдээ Майя өсөх нь ойлгомжтой. Нэг их удалгүй эхтэйгээ адилхан 181 см болно биз.
Сануулахад, өнгөрсөн жилийн долдугаар сард Ума Турман болон түүний найз залуу Эрпад Бюссон нар Луна хэмээх охинтой болсон юм. Ума өмнөх гэрлэлтээсээ 14 настай Майя, 11 настай Левон гэх хоёр хүүхэдтэй юм.
Ш.МЯГМАР