Пакистаны экс-ерөнхийлөгч Мушаррафыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Пакистаны экс-ерөнхийлөгч Мушаррафыг баривчлав

Пакистанд шүүхийн танхмаас оргосон тус орны экс-ерөнхийлөгч Первез Мушаррафыг баривчлан, Исламабадын ойролцоох өргөөнд нь гэрийн хорионд  оруулсан байна. Түүнийг хэрхэн баривчилсныг телевизээр шууд дамжуулжээ.

                                                Первез Мушарраф. Фото: GLOBAL LOOK press
Экс-ерөнхийлөгчийн талынхан түүнийг өргөөг хүрээлж, уриа лоозунг барин, Мушаррафыг дэмжиж байв. Цагдаагийн болон тусгай хүчнийхэн  зам хаан бүсэлж, түүнийг баривчилжээ. Ойрын өдрүүдэд генералд улсаасаа уравсан гэх ял тулгах бололтой. 2007 онд онц байдал тогтоохдоо шүүгч нарыг баривчлан хууль бусаар шүүхийн системийг эвдэлсэн гэх ялыг түүнд өмнө нь тулгаад байсан юм.

Дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг шүүхэд ирж, барьцаат хугацаагаа сунгуулах гэтэл шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргасан байв. Гэвч  экс-ерөнхийлөгч  хамгаалагч нарынхаа тусламжтайгаар шүүхийн байрнаас оргон гарчээ.  Мушаррафыг 2006 онд Белужистаны үндэсний лидер Акбар Бугтийг, 2007 онд экс  ерөнхий сайд Бенезир Бхуттог хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж