Шоу бизнесийн акулууд

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Jay-Z ба Бейонсе нэар дэлхийн хөгжмийн түүхэнд орлогынхоо нийт дүнгээр тэрбумаас давсан хөрөнгөтэй  анхны хосууд болов.

Бейонсе, Jay-Z. Фото: Getty Images/Fotobank.ru

MTV телевиз 2006 онд бүх он цагийн шилдгээр нэрлэсэн рэпчин Jay-Z 24 жилийн хугацаанд 50 сая хувь цомог заржээ. Мөн тэр "Rocawear"  гэх хувцас загварын ордон, "Roc-A-Fella Records" дуу бичлэгийн урлан зэрэг бусад бизнесээс багагүй хөрөнгө олдог байна. Харин түүний эхнэр Бейонсе гаргасан нийт цомгийнхоо 75 сая хувийг зарснаас гадна Tommy Hilfiger, Armani, Pepsi, L"Oreal зэрэг олон компанийн сурталчилгаанд тоглож, чамгүй хөрөнгөтэй болжээ. Саяхан дуучин бүсгүй саяхнаас "The Mrs Carter Show" нэртэй аялан тоглолтооо эхлүүлсэн ба тоглолтоос 116 сая ам.доллар олох боломжтой гэж хөгжмийн ертөнцийнхөн дүгнэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж