Одоогоос 15 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. С.Зоригийг хэн, ямар санаа зорилготойгоор хөнөөсөн нь одоог хүртэл илрээгүй байгаа. Жил бүрийн энэ өдөр /4.20/ буюу түүний төрсөн өдрөөр С.Зориг агсны гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ уламжлалаар өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд түүний гэр бүл, найз нөхөд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө.
С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн С.Оюун “Жил бүрийн энэ өдөр бид ахыгаа хүндэлж хөшөөнд нь цэцэг өргөдөг. Өнөөдөр миний ахыг хүндэтгээд ирсэн хүмүүст баярлаж байна. Бид энэ хэргийг илрүүлэхийн төлөө олон ажил хийсэн, цаашид ч хэргийг илрүүлэхийн төлөө хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана. Хэргийг илрүүлэхийг үргэлж хүсч, хичээж ирсэн” гэдгийг цэцэг өргөх ёслолын үеэр хэлж байв.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
М.НАРАН