Уралын их сургууль төгсөгчдийн уулзалтад оролцов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Уралын их сургууль төгсөгчдийн уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Уралын их сургууль төгсөгчдийн уулзалтад оролцов

Уралын холбооны их сургуулийн ерөнхий захирал Монгол Улсаас Уралын их сургуулийг төгссөн төгсөгчидтэй уулзалт /04.19/ хийлээ.Тус уулзалтанд УИХ-ын дарга З.Энхболд оролцож хойд хөршид Уралын их сургууль төгссөн төгчсөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд нь 1984-1989 оны хооронд тус сургуулийг Инженерийн мэргэжлээр төгссөн юм.

Одоогийн байдлаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын их сургуулийг 7000 гаруй монголчууд төгссөн гэсэн тоо байгаа юм.Өнөөдрийн уулзалтаар Уралын их сургуулийг төгсөгчдийн холбоог байгуулан ерөнхийлөгчөөр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридыг сонгожээ. Б.Галаарид нь Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.