&#34Хүний эрхийн нээлттэй өдөр” боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

&#34Хүний эрхийн нээлттэй өдөр” боллоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2013 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг манай аймагт дөрөв дэх удаагаа ХЭҮК-оос зохион байгуулж байгаа аж.

ХЭҮК эдгээр өдрүүдэд аймаг орон нутагт ажиллахдаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийн хяналт шалгалт явуулж, иргэд олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Мөн Хорих439, Цагдан хорих байр, Эрүүлжүүлэх баривчлах байрны үйл ажиллагаатай танилцаж ажилласан байна.

Манай аймгийн хувьд ХЭҮК-ын гишүүдээс иргэд болон иргэний нийгмийн байгууллагын гишүүдийг харьцангуй бага цуглуулсан гэсэн шүүмжлэлийг сонссон хэдий ч булган сумыг нэгдсэн камерийн системд холбохоор болсон нь тэдний хувьд хамгийн сайшаалтай зүйл байсныг хэлж байсан юм. Мөн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хэлснээр манай аймагт ирэх бүр өмнө нь байсан асуудал цөөрч байна. Гэвч бүр арилаагүй байгаа. Ямар ч асуудал 100 ч байсан нэг ч байсан ялгаагүй гарч байна, зөрчигдөж байна, байсаар байна гэдэг нь чухал хэмээн онцлон хэлсэн юм.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж