Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол нар хамгийн олон санал авчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол нар хамгийн олон санал авчээ

Ирэх зургадугаар сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж монгол түмэн тав дахь Ерөнхийлөгчөө баталгаажуулах болж байгаа. Ардчилсан намын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус сонгуульд дахин нэр дэвшүүлнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн бол МАН-ынхан гишүүд, дэмжигчдийнхээ дунд санал асуулга явуулахаар болж үндсэндээ сунгаагаа эхэлсэн. Гишүүдийнхээ дунд явуулж байгаа “Эв нэгдлийн элчийг ард түмнээрээ тодруулъя”-д ирж байгаа саналаар бол одоогоор МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нар бусдаасаа олон санал авчээ. Анх энэхүү санал асуулгад УИХ-ын дэд дарга М.Энхболд, Н.Энхболд, Н.Багабанди нарын 10 шахам улстөрчдийн нэрийг жагсаасан байсан ч дээр нэр дурдсан гурван эрхэм өнгөлөх болсон юм байна.

Сануулахад, өнгөрсөн мягмар гаригт болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр телевизийн камер л руу харж яриад байсанд Ерөнхий сайд “Цаашаа камер луу харахаар наашаа над руу хараач ээ” хэмээн цаашлуулж, гишүүдийг хөгжөөж байсан удаатай.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж