Нүүрсний экспорт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт эхэллээ

“Тавантолгой”  нүүрс гацаанд ороод нэг улирал өнгөрчээ. Энэ асуудлыг Засгийн газрын зүгээс шийдвэрлэж ирэх даваа гаригаас эхлэн нүүрсээ экспортлож эхлэхээр болсон талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаан дээр хэллээ. УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж буй  Н.Алтанхуяг сайдын үгнээс эдийн засгийг царцанги байдлаас гаргах нэг сэжим боллоо гэж дүгнэх эдийн засагч цөөнгүй байна. Учир нь манай улсын нийт экспортын 80 хувийг нүүрс, зэс эзэлдэг юм.

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу гаргах коксжих нүүрсний экспортоо өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд зогсоосон. Нүүрсний экспортын хувьд БНХАУ-ын тал болон “Эрдэнэс Тавантолгой” хоорондоо тохиролцоо хийсэн учраас ирэх даваа гаригаас эхлэн нүүрсээ импортлохоор болж байгаа бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж