Монголын алтны ордод. Фото: Mark Ralston / AFP
Тэгвэл Оросын алт олборлогч компаниуд ч үүнд өртлөө. Тухайлбал, «Полюс Золота» компанийн хувьцаа дөрөвдүгээр сарын 18-ны арилжаагаар нэг нь 976 рублиэр зарагдав. Түүний үнэ 2011 онд 1900 рубль байсан бол уналт нь 50 хувьтай болж байна.
Алт олборлогчдын хувьцаа 20 жилийн хамгийн доод төвшин дэх алтны үнээс хамааран арилжаагдаж байна гэж “Bloomberg” тэмдэглэв. Дөрөвдүгээр сарын дундуур энэ үнэт металлийн нэг унци нь 1400 ам.долларын хэмжээнд унасан бөгөөд алтны өөрийн үйлдвэрлэлийн зардал нь 1200 ам.долларын орчимд байна. Алт үйлдвэрлэгчид дээрх үнийн улмаас үйл ажиллагаа нь бага зэргийн ашигтай эсвэл алдагдалтай болж байна.
Дөрөвдүгээр сард алтны үнэ 13 хувиар унасан бөгөөд арилжааны сессийн дүнгээр сүүлийн 30 жилд үнэ 9,3 хувиар унасан дээд үзүүлэлт боллоо. Трейдерүүд алтны гэрээгээ худалдаж байгаа шалтгаан ганцхан биш. Ийнхүү зах зээлийн ерөнхий дүр зургаар Хятадын эдийн засгийн өсөлт удааширсанд түгших нэг хэсэг байгаа бол нөгөө хэсэг нь түүхийн эдийн супер үе төгсч байна гэж үзэж буй. Мөн сүүлийн жилүүдэд алтны үнэлгээг хэд хэдэн удаа хөөрөгдсөн цаг үе төгслөө гэж зарим эдийн засагчид үзэж байна.