
Юрий Луценко Европын улс төрийг хариуцсан комиссар Штефан Фюлетай утсаар ярихдаа “Яаралтай! Би Фюлетэй утсаар ярьсан. Тэр надад Янкович ирэх хонин бургасын ням гаригт (Шашины баяр) Юлия Тимошенког суллах гэж байна хэмээн хэлсэн” гэж тэрбээр бичжээ.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 18-нд 20 гаруй ардын депутат эмэгтэйчүүд хорих ялаар шийтгэгдсэн байгаа Тимошенкод өршөөл үзүүлэхийг ерөнхийлөгчид хандан хүссэн батлан даалтыг гаргасан юм. Уг баримтыг ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэн авсан байна.
2011 оны аравдугаар сарын 11-нд Киев хотын Печерын районы шүүхийн шийдвэрээр Тимошенког Оростой байгалийн хийн гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гээд долоон жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тимошенко одоо Харькав мужийн Качановын засан хүмүүжүүлэх колонид ял эдэлж байна.
Энэ хугацаанд Украины ерөнхийлөгчид Тимошенкод өршөөл үзүүлэхийг хүссэн 100 гаруй батлан даалтын хүсэлтийг илгээсэн байна. Тухайлбал, 2012 оны гуравдугаар сард ийм хүсэлтээ Украины баатрууд, сэхээтнүүд, зохиолчид, зураачид, эрдэмтэд болон нийгэм, олон нийтийн нэртэй зүтгэлтнүүд гаргасан байна. Мөн тэр шаардлагыг Украины 20000 иргэд гарын үсгээ зуран дэмжжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард христийн сүм хийдийнхэн Тимошенког суллуулах хүсэлт гаргасан байна. Энэ оны дөрөвдүгээр сард ч Хүний эрхийн Украины Хельсингийн холбоо экс-ерөнхий сайдын төлөө шаардлагаа гаргажээ.