
БНСУ-ын үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улс 2016-2018 он гэхэд нийт 36 ширхэг "Apache Guardian"AH-1Z худалдан авах бөгөөд онгоцны тус бүрийн үнэ нь 60 сая ам.доллараар үнэлэгддэг байна.
Дээрх байлдааны нисэх онгоцуудыг худалдан авах болсноор Өмнөд Солонгос цэргийн зориулалтын “AH-64D” техникийг ашигладаг Тайвань, АНУ, Саудын Араб гэх мэт цөөн тооны орны тоонд орж байгаа юм байна. Энэ үеэр мөн АНУ-ын зүгээс Өмнөд Солонгост 25 ширхэг байлдааны зориулалтын нисдэг тэргийг үнэгүйгээр өгөхөөр болсноо мэдэгдсэн тухай “koreatimes” мэдээлжээ.
Э.АНХТУЯА