Монголын &#34сансрын баг&#34 зодоон хийгээд солигджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Монголын &#34сансрын баг&#34 зодоон хийгээд солигджээ

Монголын
үлийн цагаан хулгана, геккон гүрвэл, жараахай зэрэг янз бүрийн амьд
организмууд ба ургамалууд зэргийг Оросын «Бион-1М» био хиймэл дагуулаар
нэг сарын сансрын нислэгт энэ баасан гаригт илгээж байна.

Сарын
дараа тэднийг Казахстаны нутагт эргэн буулгах ажээ. Монголын найман
үлийн цагаан хулгананууд уг нислэгт шилэгдээд байснаа нислэгийн өмнө
“зодоон” хийгээд өөр багаар солигджээ. Нислэгт илгээгдэх хулганууд нь эр
хүйстнүүд байсан нь стресст амархан орж  “зодооныг гаргасан” гэж
мэргэжилтнүүд үзэж байна. Тэр “зодооны үеэр нэг нь  “үрэгдсэн” байжээ.
2007 онд үлийн цагаан хулгануудыг хоёр долоо хоног сансарт нисгэсэн юм.

Одоо эрдэмтэд жингүйдэлд урт хугацаанд амьтанд хэрхэн нөлөөлөхийг судлах
ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж