Гибсон охиндоо цаг гаргахыг илүүд үздэг

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Гибсон охиндоо цаг гаргахыг илүүд үздэг

Өдгөө 57 настай алдарт жүжигчин Мел Гибсон Оросын төгөлдөр хуурч экс эхнэрээсээ салснаас хойш ихэнх цагийг гурван настай Льюсиа охиндоо зарцуулах болсон гэнэ. Одоогор охиныхоо хамт Лос-Анжелост амьдарч буй тэрээр охиндоо цаг гаргаж хамт байхыг хүсдэг туахайгаа өмнө нь нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа мэдэгдэж байжээ. Мел одоогоос гурван жилийн өмнө өмнөх эхнэр Робинтой харилцаагаа бүр мөсөн тасалсны дараа  өөрийнх нь хүүхдийг тээж байсан Оксанатай хуримласан ч тэдний гэрлэлт хэрүүл маргаан шүүх хуралтайгаар өндөрлөсөн аж.

Харин энэхүү салалтын дараа Оксана охиноо асран хамгаалах боломжгүйгээс Мел өөр дээрээ Льюсиагаа авсан гэнэ. Тухайн үед Мел Гибсон түүний салсан эхнэр Оксана Григоревна нарын хоорондын зөрчил хэвлэлийнхний гол бай болоод байсан нь Оксана нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Мел эмэгтэй хүнийг дарамтлагч, хүчирхийлэгч” гэж хэлсэнтэй холбоотой байсан аж. Гэсэн хэдий ч Мелийн хүүхдүүд аавыгаа хэрцгий хүн байгаагүй хэмээн удаа дараа хэвлэлд мөн мэдэгдэж байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж