Шигшээ багаас чөлөөтийнхөнд сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Шигшээ багаас чөлөөтийнхөнд сургалт хийнэ

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас  зохион байгуулж буй “Ашигтай арга мэхээс суралцуулан эзэмшүүлье” сэдэвт, сургалт семинарыг өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд эхэлж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Сургалтын гол зорилго нь бөхийн чөлөөт барилдааны сургалт, дасгалжуулалтын арга барилыг боловсронгуй болгох дасгалжуулагчийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Манай улсын спортын салбарын нэрт эрдэмтэд, алдар цуутай багш дасгалжуулагч нар, шилдэг тамирчид энэхүү сургалтад оролцож, өөрсдийн мэдлэг туршлагаасаа дэлгэн хуваалцахаас гадна монгол бөхийн болоод бусад  өвөрмөц онцлогтой, ашигтай мэхүүдийг хэлэлцэн, тодорхойлж нэрлэх юм байна.

Сургалтад нийслэл, орон нутгийн БТСГ, клубууд, гүнзгийрүүлсэн болон  төрөлжсөн сургалттай дунд сургууль, их дээд сургуулиудын чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч нар оролцож байна гэж Шигшээ багийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж