
Оскарын шагналт нэрт жүжигчин Сандра Буллок ирэх зургадугаар сард нээлтээ хийх “The Heat” нэртэй инээдмийн кинонд тоглож байгаа гэнэ. Өчигдөр тэрээр тус кинонд хамтран тоглож буй жүжичгин Мелисса Маккартигийн хамтаар Лас-Вегаст болсон шинэ уран бүтээлийнхээ сурталчилгааны нээлтийн ажиллагаанд оролцжээ. Найруулагч Паул Фейгийн бүтээл уг кино ирэх зургадугаар сарын 28-нд Америкт нээлтээ хийх юм байна.
“The Heat”-ийн уран бүтээлчид тус киноны зураг авалтыг хоёр сарын өмнөөс Востонд авч эхэлжээ. Сандра Мелисса нар уран бүтээлийн төдийгүй амьдрал дээрч гэр бүлийн сайн найзууд төдийгүй тэд өмнө нь мөн хамтран уран бүтээлд ажиллаж байсан туршлагатай юм байна. Түүнчлэн Сандра мөн ирэх жилээс “Minions” нэртэй нэгэн шинэ кинонд тоглохоор болжээ.